Бага ангийн хүүхэдтэй ээж.

2011-7-22

№ 2. 9 сарын 1 ний дурсамжийг ээж нь бичив.

Арвин эрдмийн анхны гараа        9 сарын 1 ний өглөө шинэхэн хослолоо өмссөн том залуугаа  бид 3 сургуульд нь хүргэж өглөө. хүү маань сургуульд орохдоо дуртай байлаа. Сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт болж захирал үг хэлж  сурагчдад сурлагын их амжилт хүслээ. Хөөрхөн юмаа саяхан л ээжээсээ  жижигхэн улаан амьтан төрж байсан одоо сургуульд орох гээд зогсож байдаг лут эрээ. Хүүхэд том болох сайхан юмаа гэж бодож зогслоо.  Хувцас, цүнх ном дэвтэр бүх л юм нь шинэ өөрөө ч шинэ сурагч.  Ээж аав дүүгээ эргэж харан харан баяртай гэсээр орлоо.  Орой авах гээд хүлээж зогслоо, хүүхдүүд гарч ирээд л манай лут эр гарч ирж байнаа,  пиджакныхаа захыг доош нь харуулаад өмсчихөж,  цүнхнийхээ  мөрөвчийг 2 тохой дээрээ өлгөчихсөн,  бас унтсан бололтой нүдээ нухлаад л нойрмог шинжтэй.  Цэцэрлэгт унтаад сурчихсан болохоор тэр л зуршлаараа, унтах цаг нь таарчээ. Сургууль гоё байна уу гэсэн гоё байна гэж байна. Багш надад бэлэг  өгсөн л гэж байна,  бүх хүүхдэд дэвтэр бал нэгдсэн журмаар тараасан гэнэ. Дараа нь нэг аавын хийсэн бичлэгээс харахад манай хүү хичээл дээр цүнхээ ер тайлахгүй зүүлттэй л суугаад байхын их инээдтэй. Хөөрхөн шүү миний хүү.
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2014-3-25 - Your thikinng matche

Бичсэн: Зочин
Your thikinng matches mine - great minds think alike!
. Шууд холбоос

2014-3-25 - Why does this have t

Бичсэн: Зочин
Why does this have to be the ONLY rebialle source? Oh well, gj!
. Шууд холбоос

2012-10-2 - бага ангийн хүүхэдтэй ээж

Бичсэн: Би зүгээр л бичмээр байна
temuka's mom-д чи сайн ээж байнаа, ихэнх ажилтай ээж нарт хүүхэдтэйгээ тулж ажиллах боломж цаг хомс байдаг юм билээ, тэр ээж нарт туслахсан гэж бодох юмаа, хичнээн завгүй ч гэсэн миний блогоос хэрэгтэй мэдээллээ аваад хүүхэддээ эрдэм сурахад нь туслаасай гэж бодох юм, бага ангийн хүүхдэд эцэг эхийн тусламж дэмжлэг зайлшгшүй хэрэгтэй. Блогтоо хэрэгтэй мэдээлэл ихийг оруулж байхыг хичээнээ, санал бодлоо бичиж байгаарай. баярлалаа.
. Шууд холбоос

2012-10-1 -

Бичсэн: temuka's mom (зочин)
энэ жил миний хүү 1-р ангид орсон. 6 настангууд их хөөрхөн. би бас яг ингээд хичээлтэй нь холбоотой бүх дуу шүлгүүдийг нь мартахгүйн тулд бичээд хадгалчихдаг. ээж хүү 2 зэрэг д цээжлээд яваад байгаа ярзайтал инээх
. Шууд холбоос

2011-8-1 -

Бичсэн: Цагаан хараацай
гоё шүү хүүхдээ өсөж томорч байгааг харах аз жаргал шүү.Сайхан блог нээсэн байна. амжилт хүсье.
. Шууд холбоос

Миний тухай

Миний хүү энэ жил 2-р ангид орно. Өнгөрсөн жил 1-р ангийн хүүхэдтэй ээжийн хувьд надад олон асуудал тулгарсан, үүнээс үүдэн би бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан хэрэгтэй мэдээлэл бүхий блог нээхээр шийдсэн юмаа. Мөн бусад эцэг эхчүүдтэй туршлага солилцох, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсох, үр дүнд нь хүүхдүүдээ хүн шиг хүн болгох гэсэн зорилготой болно. Монголчуудын ярьдгаар " Хүнээр хүн хийнэ " гэдэг амаргүй ажил бололтой. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, сэтгэл зүйчид та бүхнийг миний блогт зочилж хамтран бичилцэхийг урьж байна. "Хүүхэд" бидний ирээдүй, бидний үргэлжлэл. Сэтгэгдэл үлдээхийг хүсвэл шууд холбоос гэдэг дээр дарна уу ! баярлалаа.

Сүүлийн бичлэгүүд

. Хүүхдийн шүдний гажиг
. Бид балчир хүүхэд ахмад настан 2-ыг хамгийн их хайрлах ёстой юм даа.
. Ээж байна гэдэг...
. хүү минь зуржээ...
. Хүүгийн бүтээл
. Хүүхдүүдтэйгээ хамтарч бүтээл хийв
. "Номын гэр" гэж юу вэ?
. 1-р ангийн хүүхдэд ихэвчлэн цээжлэгддэг шүлгүүд
. Хүүхэд сургуульд орлоо...
. Хүүхдүүдтэйгээ тоглъё.
. БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. 9-р сарын 1 буюу " Сайн багшийн шинж "
. Ээж хүнд хэрэгтэй мэдээлэл шиг санагдаад "copy & paste" хийчихлээ.
. хүүхдийг уншуулж сургахад анхаарах зүйл
. Бага ангийн хүүхэдтэй ээжид олон асуудал тулгардаг
. № 1 . Бага ангийн хүүхэдтэй ээж.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. amitaba
. Жамбын Дашдондог
. Цагаан хараацай
. Tsoomii
. xvv
. Алмас
. Ирмүүн
. Сэтгэлийн Чагнуур
. bylzuuhai
. AmonRa
. Turbold
. Zuu
. Jargalsaikhan
. Batchimeg
Бичлэг: 17 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн