Бага ангийн хүүхэдтэй ээж.

2012-8-12

Бага ангийн хүүхэдтэй ээжид олон асуудал тулгардаг

Би хүүгээ анх сургуульд оруулахад нь их судалж байж багш нар нь хүртэл хүүхдээ өгдөг сайн багшийн анги гээд нэг багшийн ангид орууллаа. Өөр харъяаных гээд бас хэдэн төгрөг өгч байж оруулсаныг. Гэтэл багш хүн хичнээн сайн мундаг байлаа гээд өөрөө хүн чанар ёс зүйгүй увайгүй бол хэрэг алгаа. би өөртэй нь танд ийм дутагдал байна энэ тэр гэхээр огт хүлээж авахгүй юмаа, өдий насны хүнийг засна ч гэж юу байхав тэгснээс хүүхдээ шилжүүлсэн нь дээр юм байна дөө, угаасаа анх нэгдүгээр анги төгсөхөд тэдний ангиас 11 хүүхэд шилжсэн би сургуульд дотор нь ангийг нь солимоор байна гэхэд захирал нь болдоггүй л гэсэн, одоо хааш нь шилжүүлэх вэ гээд л толгойгоо гашилгаж сууна, багш хүн байнгын стрэсстэй, бараг хүүхдүүдээсээ залхсан мэт байх, хүүхдэд дутагдлыг нь ойлгуулж хэлэхгүй байнга л загнаж зандарч , тэнэг юм уу, сохор юм шиг ч гэх шиг ярьдаг, /намайг ангид нь байхад шүү/, өөрөө хичээл орох тарах цагаа барихгүй байж, цагтаа ирж ав хүүхдүүдийг гэмт хэргийн золиос болгож байна энэ тэр гээд л баримт ярьж айлгана. Эцэг эхчүүд тарах цагаас хойш нэг цаг хүлээж байж хүүхдээ авдаг байсан хурал дээр бөөнөөрөө хэлж байж нэг гайгүй болсон, өөр багш ангиас нь шалгалт авсан үед муу хүүхдүүдээ өөр ангид аваачаад нуучихна, та нар муу авч цалингаас хасуулна гээд, эцэг эхчүүдэд төлбөртэй давтлага авахыг санал болгоно, зарим нь бүүр их мөнгөөр давтлага авсан ч гэх шиг, давтлага өгдөг хүүхдүүдээ урдуур суулгана. манай хүүхдийг урдуур суулгаад өгөөч гэж дахин дахин гуйлгаж байж дундуур эгнээнд суулгана, ангиа байнга хаяж гарна хүүхдүүд нь эзэнгүй байж л байна, гэсэн хэрнээ гэрийн даалгавар гэж маш их өгнө , хэдэн сайн хүүхдүүдээ л онцлохоос муу хүүхдүүдээ бүүр хаячихна.............. ёооё бичихээс залхмаар юмаа, багш ийм байхад ээж хүн яах ёстой вэ, би анх удаа хүүхдээ сургуульд өгч байгаа болохоор жирийн нэг байдаг л зүйлийг сүр болгоод байгаа юм болов уу? ямар ч байсан багш надад таалагдсангүй, өөртэй нь тулж яриад ч хүлээж авдаггүй, нөхөр маань чиний хүнээс асууж сайн гэж олсон багш чинь энэ гээд л.........да да да , гэхдээ би хүүхдээ шилжүүлнэ гэсэн бодлоосоо буцахгүй. Хүүхдийг ойлгодоггүй зөвхөн өөрийн нэр төр эрх ашгийн төлөө байдаг багш надад хэрэггүй . сайн багшийг яаж таних вэ, Сайн багш яаж олох вэ? надад зөвлөгөө өгөөрэй

2012 оны 8 сарын 30

Сайн сургууль, сайн  багш хайж байгаад нэг сургууль оллоо, шилжиж ирэх  хүүхдээс шалгалт аваад тэнцвэл авдаг гэнэ. Ээж хүү 2 хэд хоног бэлдлээ, шалгалтаа өглөө, хариугаа хүлээж орой болтол суулаа. Ойрын хэдэн жил ингэж догдолж санаа зовж байсангүй. Хүү маань b үнэлгээгээр тэнцжээ. Би ямар их баярлав аа. одоо хүүд минь сайн багш таараасай гэж дотроо залбирч байна даа. Бага ангийн багш гэдэг хүний амьдралын  хамгийн чухал үед нь хамт байдаг их чухал хүн юм гэж бодох болсон. Би ээжийн зүгээс хүүгийнхээ хичээл сурлаганд их анхаарна гэж өөртөө амлалааа. Хүү маань их  дэлчигнүүр хөдөлгөөнтэй, энэ тал дээр нь л их анхаарах хэрэгтэй байна. , нэг тийм гэнэн, хөдөлгөөнтэй нөхөр байгаа юмаа.  Хэрэндээ л хүүхдийн сурган хүмүүжүүлэх талын ном уншиж л байна, болох байгаа ,  за нэг ийм сонинтой.


2012.09.07

Хүү маань шинэ ангидаа дасаж л байна. Азаар хүү минь сайн багшийн ангид орсон бололтой, их чамбай, зарчимч багш шиг санагдлаа. Сургууль нь ч цагаа сайн барина, орох тарах цагаа яг л барих юм. Оройдоо багыгаа оройтож авахаа больсон. Багш тэгж хэлсэн гээд л хүү маань ч багшдаа сайн байгаа. Ангийнхан нь гутлаа арчдаг гээд гутлын тоос арчигч авахуулсан, гутлаа их арчнаа, багш нь л тэгэж шаардлага тавьдаг бололтой юм. Болж л байна, өөрийгөө арчилж сурна гэдэг чинь амьдралын ухаан ш дээ. Ээж хүү 2 аман гэрээ хийсэн: орой ирээд зурагт үзэхгүй, цайгаа уучихаад шууд хичээлээ давтана /1 цаг /, оройдоо тоогоо, өглөөдөө монгол хэлээ  /бас 1 цаг /, одоогоор гэрээгээ зөрчөөгүй л байна. Өнөөдөр баасан гариг болохоор ирээд хичээл гэсэнгүй зурагт үзэг гэж бодлоо, гэхдээ орой давтанаа. Уг нь тогтмол цагт даалгавраа хийгээд сурчихвал өөрт нь л хэрэгтэй. Энхпүрэвийн ярилцлагаас үүнийг ойлгосон юм. Аан тийм, хүүгээ хүүхдийн урлан бүтээх төвд зургийн дугуйланд бүртгүүлчихлээ. 7 хоногт 2 удаа хичээллэнэ, үнэ төлбөргүй юм байна. Хүүхэд бас дан хичээл гэж байснаас өөрийгөө хөгжүүлэх зүйлд хамрагдах нь зөв байх гэж бодсон юм.  Одоо 3-р анги юм чинь арай том болсон гэж бодоод. Харин нэгдүгээр ангийн хүүхэд ямар нэгэн дугуйлан секцэнд хамрагдах нь дэмий байх гэж би боддог юм, хүүхдэд хэт их ачаалал болно гээд. 
Миний ажигласнаар хүү маань олон дунд нээлтэй биш байх юм, биеэ бариад, хүүхдүүдтэй чөлөөтэй ярьж найзална гэж байхгүй, энэ талаас нь ямар арга хэмжээ авахаа бодоод л байна. Чи тэгээч ингээч гээд хэлчихээр уурлана, зөрүүдлэнэ. Гэртээ бол дүүтэйгээ нийлээд инээж хөхрөөд гэрээ буулгах дөхөх юм. Үүнийг сайн ойлгохгүй юм. Ээж байна гэдэг бас юмны учрыг ухаж ойлгодог байх нарийн мэдрэмж шаардсан мэргэжил бололтой.
Энэ талаар туршлагатай хүнээс үг сонсох юмсан гэж бодох юм. Бас ном унших хэрэгтэй. Надад хэдэн ном бий л дээ. Ер нь блогоо нийтэд хүртээмжтэй болгохын тулд хэдэн дорвитой юм хийнэ гэж төлөвлөж байгаа, хамгийн гол нь би бичих тусмаа өөрөө нэгийг ойлгож ухаардаг, бас надтай санал бодлоо хуваалцдаг олон ээжүүд надтай нэгдээсэй гэж би их хүсдэгээ. За баярлалаа.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2013-5-26 - Гарчиг

Бичсэн: Зочин
Намар

Намарын цагаан саран
Шөнийн харанхуйг шингэлнэ
Хүйтэн цэлмэг салхины
Хөдөлгөөнийг үйлсэл зураглана
Тэнгэрээс шөнийн гүнрүү унасан
Тиг зураг сүүдэрийг минь
Тэнэмэл сар ялган хүрээлэхэд
Тэр л агшинд би хоёр дахин төрнө

14-р сургууль 7д Б.Цолмон
. Шууд холбоос

2012-12-29 - сэтгэлээ хуваалцъя

Бичсэн: Зочин (зочин)
Яг л ижилхэн сэтгэдэг ээж хүн шиг санагдлаа. Туршлагаа хуваалцсанд баярлалаа. Манай охин 1-р анги өнөөдөр шинэ жилийн үдэшлэг болсон. 10 хүүхдийг шилдгээр шалгаруулсан ч манай хүүхэд тэрэнд нь орсонгүй. Би харин хичээлийг нь улам сайн хийлгэхийн тулд охиноо горьдоосон тул их харамссан. Өвлийн өвгөнөөс бэлэг авчихаад гараа хумхиад дургуйцлаа илэрхийлж суухад нь айж л байлаа. Ашгүй миний бодсоноор биш харин өвлийн өвгөн жинхэн биш байна гэдэгт дургуйцсан байж. Зарим нь мэдээж уншиж сурсан эсвэл үсгээ нүдэлцэн хүүхдүүд байгаа тул сэтгэлээр унахгүй байгаа. Ер нь заримдаа бодож үзэхэд тиймэрхүй зүйлд хэт их ач холбогдол өгөхгүй байсан нь дээр санагдлаа. Гол нь өөрийн боломжоороо л хүүхдээ сургаж, түүнийхээ үр дүнг харах нь чухал байх. Нилээн удаан ханиадтай байсан - яах ч аргагүй. Одоо энэ удаан амралтаар агаарт гаргаж эрүүл чийрэг болгох юмсан.
Манай хүүхэд бусдаас илүү даруухан, гүйлдэж инээлдэхгүй хичээлээ л хийх юм. Анги нь даан ч олон хүүхэдтэй, сайн багш гээд улам хүүхэд нэмэгдсэн юм байлгүй. Эцэг эхчүүдийн клуб гэж сургууль дээр ч юм уу байгуулвал зүгээр санагддаг. Тэгвэл туршлагаасаа хуваалцаад ,,, Зарим нэг туршлагатай, эсвэл зөв арга барилтай эцэг эхчүүд байдаг л байх. Хичнээн ном уншаад яг бодит байдал дээр бодит мэдээлэл хэрэг болох юм.
. Шууд холбоос

Миний тухай

Миний хүү энэ жил 2-р ангид орно. Өнгөрсөн жил 1-р ангийн хүүхэдтэй ээжийн хувьд надад олон асуудал тулгарсан, үүнээс үүдэн би бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан хэрэгтэй мэдээлэл бүхий блог нээхээр шийдсэн юмаа. Мөн бусад эцэг эхчүүдтэй туршлага солилцох, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсох, үр дүнд нь хүүхдүүдээ хүн шиг хүн болгох гэсэн зорилготой болно. Монголчуудын ярьдгаар " Хүнээр хүн хийнэ " гэдэг амаргүй ажил бололтой. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, сэтгэл зүйчид та бүхнийг миний блогт зочилж хамтран бичилцэхийг урьж байна. "Хүүхэд" бидний ирээдүй, бидний үргэлжлэл. Сэтгэгдэл үлдээхийг хүсвэл шууд холбоос гэдэг дээр дарна уу ! баярлалаа.

Сүүлийн бичлэгүүд

. Хүүхдийн шүдний гажиг
. Бид балчир хүүхэд ахмад настан 2-ыг хамгийн их хайрлах ёстой юм даа.
. Ээж байна гэдэг...
. хүү минь зуржээ...
. Хүүгийн бүтээл
. Хүүхдүүдтэйгээ хамтарч бүтээл хийв
. "Номын гэр" гэж юу вэ?
. 1-р ангийн хүүхдэд ихэвчлэн цээжлэгддэг шүлгүүд
. Хүүхэд сургуульд орлоо...
. Хүүхдүүдтэйгээ тоглъё.
. БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. 9-р сарын 1 буюу " Сайн багшийн шинж "
. Ээж хүнд хэрэгтэй мэдээлэл шиг санагдаад "copy & paste" хийчихлээ.
. хүүхдийг уншуулж сургахад анхаарах зүйл
. Бага ангийн хүүхэдтэй ээжид олон асуудал тулгардаг
. № 1 . Бага ангийн хүүхэдтэй ээж.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. amitaba
. Жамбын Дашдондог
. Цагаан хараацай
. Tsoomii
. xvv
. Алмас
. Ирмүүн
. Сэтгэлийн Чагнуур
. bylzuuhai
. AmonRa
. Turbold
. Zuu
. Jargalsaikhan
. Batchimeg
Бичлэг: 15 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн