Бага ангийн хүүхэдтэй ээж.

2012-8-12

хүүхдийг уншуулж сургахад анхаарах зүйл

1-р ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдийн  анхаарах зүйл бол анхнаас нь хүүхдээ зөв уншуулж сургах явдал юм билээ. Хүүхэд эхлээд үсгээ нүдэлдэг, дараа нь үсгээ үелэж сурдаг-ма,мэ, ми, мо, мө, мү, му гээд л.
Тэгээд унших зүйлээ зөв үеэр таслах нь хамгаас чухал. Хүүхэд үсэглэж биш үелэж уншиж байж зөв уншиж сурдаг!  Үүнийг эцэг эхчүүд мэддэгүйгээс гэрт нь хүүхдийг үсэглүүлж уншуулаад байдаг. Энэ бол буруу уншилт. Удаан ч сурдаг. Үгийг зөв үеэр тасалж унших нь хамгийн чухал нь.
 -Үгийн дунд нэг гийгүүлэгч орсон бол тэр гийгүүлэгчийн өмнүүр  Ж/нь: о-лон, таа-вар гэх мэт
 -Үгийн дунд 2 гийгүүлэгч орсон бол тэр 2 гийгүүлэгчийн дундуур  Ж/нь: тог-лов, ун-шив гэх мэт
 -Үгүийн дунд 3 гийгүүлэгч орсон бол 3 дахь гийгүүлэгчийн өмнүүр  Ж/нь:  зо-риу-лалт-тай гэх мэт үеэр тасална.
 
Тэгээд А4 ийн цаасан дээр өөрөө  номноос нь хуулаад  ийм олон гарын авлагатай болоод ав. Шинэ хичээл үзэх болгонд нь нэгийг хийгээд байж ч  болно, гол нь А4 ийн нүүрийг дүүртэл томоор бичсэнээр хүүхдүүд үсгээ нүдлэхэд их дөхөмтэй байдаг. Бас өөрөөр нь харандаагаар ингэж үеэр таслуулаад тэмдэглүүлчих хэрэгтэй, тэр үеэр тасалснаараа уншина гэсэн үг. Үүнийгээ нэг нэгээр нь нүхтэй уутанд хийгээд сольж уншуулаад байхад хүүхэд их дуртай байдаг. Дунд нь сонирхолтой зураг татаж оруулсан ч болно, зараа  гэдэг үг байхад үгнийх нь оронд зарааны зураг тавих жишээгээр сонирхолтой болгож ч болно. За ингээд  хүүхдээ эрдэм боловсролд сургахад дан ганц багшид даатгаад орхих бус томчууд бидний тус дэм хүүхдүүдэд маань их хэрэгтэй байдаг юм билээ шүү. Та бүхэнд  амжилт хүсье. Та бүхэнд өөр  хуваалцах туршлага байвал харамгүй хуваалцаарай. Бие биенээсээ суралцаж амьдарцгаая. Баярлалаа.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2013-4-18 - хүүхдийг сургах

Бичсэн: Зочин
хүүхдийг яаж сууж хичээл хийж сургах бэ
. Шууд холбоос

Миний тухай

Миний хүү энэ жил 2-р ангид орно. Өнгөрсөн жил 1-р ангийн хүүхэдтэй ээжийн хувьд надад олон асуудал тулгарсан, үүнээс үүдэн би бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан хэрэгтэй мэдээлэл бүхий блог нээхээр шийдсэн юмаа. Мөн бусад эцэг эхчүүдтэй туршлага солилцох, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсох, үр дүнд нь хүүхдүүдээ хүн шиг хүн болгох гэсэн зорилготой болно. Монголчуудын ярьдгаар " Хүнээр хүн хийнэ " гэдэг амаргүй ажил бололтой. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, сэтгэл зүйчид та бүхнийг миний блогт зочилж хамтран бичилцэхийг урьж байна. "Хүүхэд" бидний ирээдүй, бидний үргэлжлэл. Сэтгэгдэл үлдээхийг хүсвэл шууд холбоос гэдэг дээр дарна уу ! баярлалаа.

Сүүлийн бичлэгүүд

. Хүүхдийн шүдний гажиг
. Бид балчир хүүхэд ахмад настан 2-ыг хамгийн их хайрлах ёстой юм даа.
. Ээж байна гэдэг...
. хүү минь зуржээ...
. Хүүгийн бүтээл
. Хүүхдүүдтэйгээ хамтарч бүтээл хийв
. "Номын гэр" гэж юу вэ?
. 1-р ангийн хүүхдэд ихэвчлэн цээжлэгддэг шүлгүүд
. Хүүхэд сургуульд орлоо...
. Хүүхдүүдтэйгээ тоглъё.
. БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. 9-р сарын 1 буюу " Сайн багшийн шинж "
. Ээж хүнд хэрэгтэй мэдээлэл шиг санагдаад "copy & paste" хийчихлээ.
. хүүхдийг уншуулж сургахад анхаарах зүйл
. Бага ангийн хүүхэдтэй ээжид олон асуудал тулгардаг
. № 1 . Бага ангийн хүүхэдтэй ээж.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. amitaba
. Жамбын Дашдондог
. Цагаан хараацай
. Tsoomii
. xvv
. Алмас
. Ирмүүн
. Сэтгэлийн Чагнуур
. bylzuuhai
. AmonRa
. Turbold
. Zuu
. Jargalsaikhan
. Batchimeg
Бичлэг: 14 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн