Бага ангийн хүүхэдтэй ээж.

2012-9-1

9-р сарын 1 буюу " Сайн багшийн шинж "

Ангилал: Копи & Пэст

     Индиго хүүхдийн хөгжлийн төв

                                      

               Багш нарын баримтлах журам

 

1.Хүүхдийг  яг байгаагаар нь хайрладаг байх.

 

- Хүүхэдтэй хашгирч харьцахгүй байх

-Хүүхдийн нэр хүндийг гутаахгүй байх

-Амжилтанд нь баярлаж буйгаа илэрхийлж, урмын үг хэлж байх

-Хэрэгтэй цагт нь туслах

-Итгэж буйгаа илэрхийлж байх

 

    2. Хүүхдийг ямар ч тохиолдолд  ойлгодог  байх

-Хүүхэд цагийнх нь гэнэн амьдралыг байгаагаар нь

хүлээн авах

Тоглох нь тэдний хувьд чухал ажил байдгийг ойлгох

-хэлж ярьж үгийг нь анхааралтай сонсдог байх

-Сэтгэл хөдлөлийг нь хамт хуваалцдаг байх

-Хүсэл мөрөөдлийг нь хүндэтгэж байх

-Хүүхдийн хийж буй зүйлийг анхааран ажигладаг байх

 

     3.Хүүхдийнхээ ирээдүйн талаар өөдрөг

үзэлтэй, эерэг сэтгэлгээтэй байх

 

-Хэзээд сөрөг, муу үг хэллэгийг хэрэглэхгүй байх

-Хүүхэд ямар ч муу зан  араншин гаргасан илүү сайжирна гэдэгт байнга итгэлтэй байх

 

    4. Өөрөө хүүхдийн хайр хүндэтгэл, итгэлийг хүлээж бодит үлгэр дуурайл нь  байх

-Багш хэмээх эрхэм алдрыг өндөрт өргөж  хийж буй бүх үйлдлээ чин сэтгэлээсээ хийдэг байх

-Нийгмийн өмнө, эцэг эх, хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа өндрөөр ухамсарладаг байх.

-Хүнд  байдаг хамгийн сайн сайхан чанаруудыг төлөвшүүлэхийг эрхэмлэдэг байх 

-Санаачлагатай, бүтээлч байх хором бүхнийг үнэ цэнэтэй өнгөрүүлдэг байх

 

жич: хүүхдийн хайрыг татах увидас нь багш хүнд хамгийн чухал зүйл бөгөөд хүнлэг хайраар дамжин хүүхэд мэдлэгийн ертөнц рүү татагдан орж, нийгмийн оюуны баялгийг эзэмшин, зорилготой, үнэ цэнэтэй хүн болж төлөвшиж чадна.

 

Эх сурвалж - http://www.docstoc.com/docs/58151020/Indigo-tuvin-bagsh-narin-ju
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Миний хүү энэ жил 2-р ангид орно. Өнгөрсөн жил 1-р ангийн хүүхэдтэй ээжийн хувьд надад олон асуудал тулгарсан, үүнээс үүдэн би бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан хэрэгтэй мэдээлэл бүхий блог нээхээр шийдсэн юмаа. Мөн бусад эцэг эхчүүдтэй туршлага солилцох, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсох, үр дүнд нь хүүхдүүдээ хүн шиг хүн болгох гэсэн зорилготой болно. Монголчуудын ярьдгаар " Хүнээр хүн хийнэ " гэдэг амаргүй ажил бололтой. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, сэтгэл зүйчид та бүхнийг миний блогт зочилж хамтран бичилцэхийг урьж байна. "Хүүхэд" бидний ирээдүй, бидний үргэлжлэл. Сэтгэгдэл үлдээхийг хүсвэл шууд холбоос гэдэг дээр дарна уу ! баярлалаа.

Сүүлийн бичлэгүүд

. Хүүхдийн шүдний гажиг
. Бид балчир хүүхэд ахмад настан 2-ыг хамгийн их хайрлах ёстой юм даа.
. Ээж байна гэдэг...
. хүү минь зуржээ...
. Хүүгийн бүтээл
. Хүүхдүүдтэйгээ хамтарч бүтээл хийв
. "Номын гэр" гэж юу вэ?
. 1-р ангийн хүүхдэд ихэвчлэн цээжлэгддэг шүлгүүд
. Хүүхэд сургуульд орлоо...
. Хүүхдүүдтэйгээ тоглъё.
. БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. 9-р сарын 1 буюу " Сайн багшийн шинж "
. Ээж хүнд хэрэгтэй мэдээлэл шиг санагдаад "copy & paste" хийчихлээ.
. хүүхдийг уншуулж сургахад анхаарах зүйл
. Бага ангийн хүүхэдтэй ээжид олон асуудал тулгардаг
. № 1 . Бага ангийн хүүхэдтэй ээж.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. amitaba
. Жамбын Дашдондог
. Цагаан хараацай
. Tsoomii
. xvv
. Алмас
. Ирмүүн
. Сэтгэлийн Чагнуур
. bylzuuhai
. AmonRa
. Turbold
. Zuu
. Jargalsaikhan
. Batchimeg
Бичлэг: 12 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн