Бага ангийн хүүхэдтэй ээж.

2012-9-12

1-р ангийн хүүхдэд ихэвчлэн цээжлэгддэг шүлгүүд

1-р ангийн хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ даалгаврыг бичиж тэмдэглэдэг шинэ дэвтэр нээх  шаардлагатай. 1-р ангид эхлээд нэг хэсэгтээ дуу шүлэг цээжилдэг, энэ цээжилсэн дуу шүлэг нь үсэглэлийн баярын дараа болдог шалгалтан дээр асуулт болж ирдэг учир дараа нь  давтуулахад хэрэг болдог юм.
Ингээд манай хүүхдэд ззагдаж байсан шүлэг дуу зэргийг хуучин дэвтрээсээ харж бичье, ерөнхийдөө  1-р ангийн программ сургуулиудад адил байх гэж бодож байна.

             Сурагч болно  /шүлэг/

Удахгүй би сурагч болно доо
Урт оосортой
Цүнхээ зүүнэ дээ
   Удахгүй би сурагч болно доо
Номоо уншина даа
Шүлгээ цээжилнэ дээ
   Удахгүй би сурагч болно доо
Тоогоо бодно доо
Зургаа зурна даа
   Удахгүй би сурагч болно доо. 
              
                    Цүнх  /шүлэг/ 

 Хайртай аавынхаа авчирсан
 Хачин хөөрхөн цүнхийг
 Номоор дүүргэж бариад
 Намар сургуульд орно доо
      Найм хүрлээ өнөөдөр 
      Намайг сургууль авна даа
       Ээ гялай, ээ гялай
Сургуульд ороод би чинь
Сурлагаараа онц байна даа
Сайхан даа хүүхдүүдээ


  Ж.Дашдондог “Харандаа ” /шүлэг/

Харандаа харандаа

Хорогдсоор хорогдсоор

Хамаг бие нь барагдсаар барагдсаар

А-гаас Яг-г бичсээр хуулсаар

Арав тавыг нэмсээр хассаар

Нарийн биеэ дуусгалаа

Наддаа бүхнээ зориуллаа

Эрдэм сурахад тусалсан

Эрэлхэг чамдаа баярлалаа.

                    Ширээнд яаж суух вэ?

Шинэ сурагч чи

Ширээндээ зөв суу

Асуултын тэмдэг шиг бүү суу

Анхаарлын тэмдэг шиг цэх суу

          “Намар” /шүлэг/

 Навчит модны шуугисан чимээ

Нарийн хурын шаагисан авиа

Царцаа дэвхрэгийн цар цар дуу

Цагийн хувиралыг бидэнд зарлана.

     Хар улаан тээгч гэмээр

     Хад аньс мойл жимсэнд

     Найгасан өтгөн өвс ногоонд

     Намрын сайхан амт шингээстэй

Цав цагаан тээгч гэмээр

Цайран харагдах тайга ч гэмээр

Мөнгөлөг мөөгний дугариг хүрээнд

Өнгөлөг намрын өнгө шингээстэй.

                     “Яагаад” /дуу/

Навчин дээр яагаад судал байдаг вэ?

Намар яагаад шувууд буцдаг юм бэ?

  Дахилт: Яагаад яагаад яасан сонин юм бэ?

Дуу яагаад намайг уяраана вэ?

Дэгдээхэй яагаад нисэж чаддаггүй юм бэ?

  Дахилт: Яагаад яагаад яасан сонин юм бэ?

Ээж аав минь яагаад намайг хайрладаг вэ?

Эх орон яагаад уудам байдаг юм бэ?

   Дахилт: Яагаад яагаад яасан сонин юм?

                 “Баллуур” /шүлэг/

Баллуур минь хорогдсоор хорогдсоор
Балласаар бие нь багассаар багассаар
Алдааг минь арилгасаар арилгасаар
Бүтэн биеэ дуусгалаа
Бүхнээ надад зориулсан
Байнга сурахад тусалсан
Баллуур чамдаа баярлалаа. 
     /жич: Энэ харандаа, баллуур гээд шүлэг яг зохиолчийнхоо бичсэнээс жаахан өөр юм билээ, багшид нь хэлэхэд үүгээр нь цээжлүүл гэсэн/ 

              Дэвтэр /шүлэг/

Дэлгэр баян эрдмийн
Дэвсгэр болсон дэвтэр
Дэлгэн бичихэд эвтэйхэн
Дээдлэн уншихад аятайхан

           Алим /шүлэг/

Алиманд дуртай арслан
Аймаар сүртэй арслан
Архирч над уруу дайрлаа
Ахиж над уруу дайрлаа
     Айж би зугтсангүй
     Аав ээжээ дуудсангүй
Ангайсан том аманд нь
Арван алим чихчихлээ
Алимны сайхан амтанд
Арслан аргагүй номхорлоо. 

              "Цаг" /дуу/

Алтан дэлхий цагтай
Ажил төрөл цагтай
Наран саран цагтай
Наадам тоглоом цагтай
     Хүний хэлсэн цагийг
     Юугаар ч нөхөж болохгүй 
     Хэлгүй хэлсэн цагтай 
     Хэнд ч найдаж болохгүй
         Цаг чаг чаг
          
        "Гэрлэн дохио" /дуу/

Гэрлэн дохио 3 өнгөөр
Дэргэд нь очиход анивчин аслаа
Мартахын учиргүй гэрлэн дохио шүү
Хүүхэд та нар санаж яваарай
   
 Дахилт:
Улаан гэрэл, улаан гэрэл, 
шар гэрэл, шар гэрэл
ногоон гэрэл, ногоон гэрэл
Асаж байна, анивчиж байна
Учиртай 3 гэрэл, үүрэгтэй 3 гэрэл
Бидний найз 3 гэрэл
Санаж яв, мэдэж ав

Замын голд зогсох цагдаа ахаа
Эрээн модоор ээлжлэн дохилоо
Ногоон гэрэл, цагаан шугам
Багачууд бидний дагах замаа

     Дахилт:
Улаан гэрэл, улаан гэрэл,  
шар гэрэл, шар гэрэл
ногоон гэрэл, ногоон гэрэл
Асаж байна, анивчиж байна
Учиртай 3 гэрэл, үүрэгтэй 3 гэрэл
Бидний найз 3 гэрэл
Санаж яв, мэдэж ав

        "Харандаа дэвтэр"/шүлэг/

Нарийн гоё харандаа
Нандин сайхан дэвтэр
Хичээлийн чухал хэрэглэл
Хэзээ ч бидэнд тустай

   Хазаж үмхэж суувал
   Хайртай харандаа минь хагарна
   Дэндүү гамгүй байвал 
   Дэвтэр минь халтар болчихно

Харандаа дэвтэр байхгүй бол
Хаана юугаараа бичих вэ?
Хичээл номоо бичихгүй бол
Хэзээ ч олигтой сурахгүй



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2018-4-22 -

Бичсэн: Зочин
Мартамхай жаал шүлгийг оруулаад өгөөч
. Шууд холбоос

2018-4-11 -

Бичсэн: очирхуяг (зочин)
энэ шүлгүүдын тус тусын эзэн хэн юм болоо эргэлзэх
. Шууд холбоос

2018-2-7 -

Бичсэн: Зочин
Энэ Алим гэдэг шүлэг хэнийх юм бол? 1-р ангийн хүүхэд маань цээжлэх гээд. Өөрийнх нь сонголт энэ байв баярлах Баярлалаа.
. Шууд холбоос

2017-4-11 - йй

Бичсэн: Зочин (зочин)
зохиосон хүний нэрийг нь цуг оруулах шаардлагатай гуниглах
. Шууд холбоос

2014-10-29 -

Бичсэн: найз (зочин)
бие эрэхтний шүлэг байнуу ?
. Шууд холбоос

2014-5-22 -

Бичсэн: Зочин
Дуу шүлгийнхээ зохиолчуудыг нь бичиж байвал сайн байна.
. Шууд холбоос

2014-4-10 -

Бичсэн: Зочин
ш үсэг их орсон шүлэг дуу байвал хииж өгч туслаач
. Шууд холбоос

2013-4-20 - Гарчиг

Бичсэн: Зочин
хөөрхөн хөөрхөн шүлэг байна. энэ мэтчилэн бичээд байгаараа
. Шууд холбоос

2013-2-27 -

Бичсэн: ТҮЛХҮҮР (зочин)
СЭТГЭЛ ГАРГАН БИЧСЭН БАЙНА
. Шууд холбоос

2013-1-16 -

Бичсэн: Зочин
маш гоё юм
. Шууд холбоос

2013-1-9 - Дорнод

Бичсэн: Зочин
Гоё шүлгүүд байна. маш их таалагдлаа. охиндоо цээжлүүлнэ ээ. ажлын амжилт
. Шууд холбоос

2012-12-26 - зочин

Бичсэн: Зочин
сэтгэл гаргажээ. баярлалаа.
. Шууд холбоос

2012-12-26 -

Бичсэн: Наран (зочин)
Хөөрхөн нийтлэл байна баярлалаа. Дахин үргэлжлүүлээрэй.
. Шууд холбоос

Миний тухай

Миний хүү энэ жил 2-р ангид орно. Өнгөрсөн жил 1-р ангийн хүүхэдтэй ээжийн хувьд надад олон асуудал тулгарсан, үүнээс үүдэн би бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан хэрэгтэй мэдээлэл бүхий блог нээхээр шийдсэн юмаа. Мөн бусад эцэг эхчүүдтэй туршлага солилцох, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсох, үр дүнд нь хүүхдүүдээ хүн шиг хүн болгох гэсэн зорилготой болно. Монголчуудын ярьдгаар " Хүнээр хүн хийнэ " гэдэг амаргүй ажил бололтой. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, сэтгэл зүйчид та бүхнийг миний блогт зочилж хамтран бичилцэхийг урьж байна. "Хүүхэд" бидний ирээдүй, бидний үргэлжлэл. Сэтгэгдэл үлдээхийг хүсвэл шууд холбоос гэдэг дээр дарна уу ! баярлалаа.

Сүүлийн бичлэгүүд

. Хүүхдийн шүдний гажиг
. Бид балчир хүүхэд ахмад настан 2-ыг хамгийн их хайрлах ёстой юм даа.
. Ээж байна гэдэг...
. хүү минь зуржээ...
. Хүүгийн бүтээл
. Хүүхдүүдтэйгээ хамтарч бүтээл хийв
. "Номын гэр" гэж юу вэ?
. 1-р ангийн хүүхдэд ихэвчлэн цээжлэгддэг шүлгүүд
. Хүүхэд сургуульд орлоо...
. Хүүхдүүдтэйгээ тоглъё.
. БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. 9-р сарын 1 буюу " Сайн багшийн шинж "
. Ээж хүнд хэрэгтэй мэдээлэл шиг санагдаад "copy & paste" хийчихлээ.
. хүүхдийг уншуулж сургахад анхаарах зүйл
. Бага ангийн хүүхэдтэй ээжид олон асуудал тулгардаг
. № 1 . Бага ангийн хүүхэдтэй ээж.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. amitaba
. Жамбын Дашдондог
. Цагаан хараацай
. Tsoomii
. xvv
. Алмас
. Ирмүүн
. Сэтгэлийн Чагнуур
. bylzuuhai
. AmonRa
. Turbold
. Zuu
. Jargalsaikhan
. Batchimeg
Бичлэг: 8 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн