Том хүүгийн шүд муруй сарий ургаад болдоггүй ээ, шүдний гажгийн талаар нэтээс мэдээлэл хайлаа, MRC гэж дэлхийн шинэ технологи гарсаныг мэдлээ, шүдний төвөөс гажиг залын эмчээс зөвлөгөө авлаа. Ингээд хүүхдийн шүдний гажиг ургалтын талаар эмчийн зөвлөгөөг- над шиг мэдээлэл хайж яваа эцэг эхчүүдэд зориулан өөрийн ойлгосноор сийрүүлэн хүргэх гэсэн юм. Юуны түрүүнд орчин үеийн хүүхдүүд хатуу зүйл идэхээ огт больсон гэнээ. Жишээ нь: хатуу ааруул, талхны зах, хатуу боорцог, хатуу мах гэх мэт. Ингэж хатуу зүйл сайн зажилж идэх нь шүдний эргэн тойрон дахь булчингийн цусан хангамжийг сайжируулснаар сүүн шүднээс байнгын шүд гарах бэлтгэл болдог байна. /өөрөөр хэлбэл шүд солигдох үед эрүүний яс өргөөшөө тэлдэг байна./ Сүүн шүд унахын үед шүднүүд хоорондоо их зайтай болбол зөв хөгжил юм байна. Яагаад гэвэл байнгын шүд сүүн шүднээс том байдаг тул түүний зай нь бэлтгэгдэж байна гэсэн үг. Хэрэв тийм зайгүй бол байнгын шүдний ургах зай бага байснаар шүд багтахгүйд хүрч наана цаанаа ургаснаар шүдний гажиг үүсдэг гэж ойлголоо. Үүнээс үүдэн дүгнэх нь: Одоо энэ гажиг засалд дэлхийд хамгийн сүүлийн үед хэрэглэгдэж байгаа шүдний гажиг заслын MRC –г авч зүүлгэх, ааруул байнга авч хүүхдүүддээ байнга мэрүүлж байх, бага хүүгийнхээ шүдийг байнга ажиглаж дахин алдаа гаргахгүй байх, шүдийг нь өглөө оройд тогтмол угаалгаж хэвшүүлэх. Нэт дээр юүтүбээр MRC /мрс/ хүүхдийн шүдний гажиг гээд орвол монгол хэлээр жижигхэн баримтат кино байна лээ. Бид хүүхдүүддээ үлдээх том хөрөнгө оруулалт бол тэдний биеийн бүтцийг л зөв бүтээж үлдээх юм шүү дээ.
|