Бага ангийн хүүхэдтэй ээж.
2013-09-08
Ээж байна гэдэг...
За би 2 хүүхэд өсгөж байгаа ээжийн хувьд өөрийн багахан туршлагаасаа хэлье, хүн эхний хүүхэд дээрээ их эмзэг жаахан ханиад хүрэхэд л энэ тэндэхийн сайн эмнэлэг рүү барьж гүйгээд л сүйд болдог нь ээж болгоны л жам байхаа, тэгээд эмчийн бичсэн эм бүрийг яг цагаар нь өгөх гэж улайраад л, эмийн хордлогонд оруулж бүх биеэр нь тууралт гаргаж ч явлаа, 2 дахь хүүхдээсээ жаахан ухаарч байна. /Эхний хүүхэд бол ерөнхийдөө туршилт байдаг. / хувийн эмнэлгүүдийн хувьд аль болох хөнгөн хүүхэд эмчлэх сонирхолтой, хоолой нь идээлсэн халуурсан байвал шууд л ципазолин гэдэг маш хатуу тариаг тариад гал унтраах арга хэмжээг аваад л гаргана уу гэхээс дахиад өвтгөхгүйн тулд яах ёстой вэ гэдэг талаар бараг зөвлөхгүй дээ, яагаад гэвэл дараагийн хүн очерлож байгаа учираас мөнгөө бодоод тэр. Тиймээс ээж хүний хамгийн сайн ухаарах зүйл бол урьдчилан сэргийлэх аргад суралцах : хүүхдийн хоол тэжээлийг зохицуулах, чанарлаг иэжээлэг хоол идүүлэхэд анхаарах, чихэр бага идүүлэх! Чихэрлэг хүнс хүүхдийн дархлааг унагаж байдаг, дархлаа муу бол амархан өвчлөх шалтгаан болдог юм даа.
|
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх
|
Сэтгэгдлүүд
|
|
|
Миний тухай
Миний хүү энэ жил 2-р ангид орно. Өнгөрсөн жил 1-р ангийн хүүхэдтэй ээжийн хувьд надад олон асуудал тулгарсан, үүнээс үүдэн би бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан хэрэгтэй мэдээлэл бүхий блог нээхээр шийдсэн юмаа. Мөн бусад эцэг эхчүүдтэй туршлага солилцох, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсох, үр дүнд нь хүүхдүүдээ хүн шиг хүн болгох гэсэн зорилготой болно. Монголчуудын ярьдгаар " Хүнээр хүн хийнэ " гэдэг амаргүй ажил бололтой. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, сэтгэл зүйчид та бүхнийг миний блогт зочилж хамтран бичилцэхийг урьж байна. "Хүүхэд" бидний ирээдүй, бидний үргэлжлэл. Сэтгэгдэл үлдээхийг хүсвэл шууд холбоос гэдэг дээр дарна уу ! баярлалаа.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. amitaba . Жамбын Дашдондог . Цагаан хараацай . Tsoomii . xvv . Алмас . Ирмүүн . Сэтгэлийн Чагнуур . bylzuuhai . AmonRa . Turbold . Zuu . Jargalsaikhan . Batchimeg
|
|