Индиго хүүхдийн хөгжлийн төв Багш нарын баримтлах журам 1.Хүүхдийг яг байгаагаар нь хайрладаг байх. - Хүүхэдтэй хашгирч харьцахгүй байх -Хүүхдийн нэр хүндийг гутаахгүй байх -Амжилтанд нь баярлаж буйгаа илэрхийлж, урмын үг хэлж байх -Хэрэгтэй цагт нь туслах -Итгэж буйгаа илэрхийлж байх 2. Хүүхдийг ямар ч тохиолдолд ойлгодог байх -Хүүхэд цагийнх нь гэнэн амьдралыг байгаагаар нь хүлээн авах Тоглох нь тэдний хувьд чухал ажил байдгийг ойлгох -хэлж ярьж үгийг нь анхааралтай сонсдог байх -Сэтгэл хөдлөлийг нь хамт хуваалцдаг байх -Хүсэл мөрөөдлийг нь хүндэтгэж байх -Хүүхдийн хийж буй зүйлийг анхааран ажигладаг байх 3.Хүүхдийнхээ ирээдүйн талаар өөдрөг үзэлтэй, эерэг сэтгэлгээтэй байх -Хэзээд сөрөг, муу үг хэллэгийг хэрэглэхгүй байх -Хүүхэд ямар ч муу зан араншин гаргасан илүү сайжирна гэдэгт байнга итгэлтэй байх 4. Өөрөө хүүхдийн хайр хүндэтгэл, итгэлийг хүлээж бодит үлгэр дуурайл нь байх
-Багш хэмээх эрхэм алдрыг өндөрт өргөж хийж буй бүх үйлдлээ чин сэтгэлээсээ хийдэг байх -Нийгмийн өмнө, эцэг эх, хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа өндрөөр ухамсарладаг байх. -Хүнд байдаг хамгийн сайн сайхан чанаруудыг төлөвшүүлэхийг эрхэмлэдэг байх -Санаачлагатай, бүтээлч байх хором бүхнийг үнэ цэнэтэй өнгөрүүлдэг байх жич: хүүхдийн хайрыг татах увидас нь багш хүнд хамгийн чухал зүйл бөгөөд хүнлэг хайраар дамжин хүүхэд мэдлэгийн ертөнц рүү татагдан орж, нийгмийн оюуны баялгийг эзэмшин, зорилготой, үнэ цэнэтэй хүн болж төлөвшиж чадна. Эх сурвалж - http://www.docstoc.com/docs/58151020/Indigo-tuvin-bagsh-narin-ju
|