Бага ангийн хүүхэдтэй ээж.

2012-10-17

"Номын гэр" гэж юу вэ?

Хүндэт эцэг эхчүүдээ та бүхэн “Номын гэр” гэж сонсож байсан уу?  би өнгөрсөн хавар “Номын гэр-3” ийг мэдэж авч тэнд хүүхдүүдээ дагуулан очиж ном уншуулж, тоглоомоор тоглуулдаг болсон. Бид хүүхдүүдээ чөлөөт цагаа зөв өнгөрөөхөд нь туслах чиглүүлж хэлж өгөх үүрэгтэй билээ. Номын гэрүүд дүүрэг бүрт бий. Энд хүүхдэд чиглэсэн олон хөөрхөн арга хэмжээнүүд зохиогддог юмаа. Би энэхүү номын гэрийн багшид туслаж тайланг нь хамт хийлцсэн юмаа, тиймээс үйл ажиллагаатай нь холбоотой хэдэн зураг орууллаа.


   

Номын гэр-3” ийн өдөр тутмын үйл ажиллагааны зураг. Хүүхдүүд энэ гэртээ ирэх их дуртай.

Саяхан Дэлхийн зөн ОУБ-аас тус номын гэрийн үйл ажиллагааг дэмжиж, хүүхэд багачуудын сурч хөгжихөд нь зориулж номын баяжилтанд болон хүүхдийн оюуныг хөгжүүлэх тоглоомонд зарцуулагдах 1 сая төгрөгийн санхүүжилт хийжээ. Энэ бол тус номын гэрийн багш Дуламрагчаагийн хүүхдийн төлөө гэсэн сайхан сэтгэл, хүүхдүүдийн төлөө хийсэн олон ажлууд,  хичээнгүй зүтгэлийг үнэлэж өгсөн 1 сая төгрөг юмаа.

     
эдгээр IQхөгжүүлэх тоглоомуудаар тоглоомын баяжилтаа хийжээ.


 
Дээрх гоё шинэ номнуудаар  баяжилтаа хийжээ.

Хүүхдүүдээ, эцэг эхчүүдээ “Номын гэр-3”-т ирж эдгээр дэлхийн шилдэг номнуудаас уншиж, оюунаа хөгжүүлэх олон сайхан тоглоомуудаар тоглож чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлээрэй. 
Хаяг нь: чингэлтэй дүүргийн 18 р хороо орчимд дэлхийн зөнгийн байранд байдаг.
Сонирхолтой байж магадгүй гэж бодоод жаахан мэдээллийн чанартай зүйл оруулъя:

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс санаачлан нийслэлийн гэр хороололд амьдардаг хүүхэд багачууд, иргэдэд зориулан, тэдний хөгжлийг дэмжсэн төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулахаар “Номын гэр” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна.

 Төслийн гол зорилго нь:

 1.Хамгийн энгийн бөгөөд ойрхон, оюуны үйлчилгээг бий болгоно.

2.Хүүхдийг номтой нөхөрлүүлэх, номоор дамжуулж зөв хүн болгоход гэр бүлийнхэн төдийгүй, амьдарч байгаа орчин, олон нийтийн зүгээс нэгэн санаа, зорилгод нэгдсэн хамт олныг бий болгоно. Ингэснээр хороодын боловсрох хөгжих ирээдүйн асуудалд тогтвортой шийдлийг бий болгоход дэмжлэг болно.

3.Хүүхдүүдэд чөлөөт цагаараа гэрийнхээ ойр орчимд ном унших уншлагын газруудыг байгуулснаар тэдний сурч хөгжих, мэдээлэл олж авах боломжийг дээшлүүлэхэд туслах  зэрэг болно.

 Энэхүү хөтөлбөр нь зөвхөн хорооны хүүхэд багачуудад төдийгүй ажилгүй байгаа иргэд, залуу гэр бүлүүд болон тэтгэвэрт гарсан эмээ өвөө нар  гэх мэт маш өргөн хүрээг хамрах бөгөөд энэхүү аятай тохьтой, найрсаг орчин бүхий шинэлэг үйлчилгээ нь үнэ төлбөргүйгээрээ онцлогтой юмаа.

Анхны “Номын гэр-1”-ийг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байгуулагдаж байжээ.
Харин Номын гэр-2”–ийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байгуулагдсан.                                                                

“Номын гэр-3” нь  Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хайлааст Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийн “Хүний хөгжлийн төв”-ийн байранд байрлаж байна.  /Чингэлтэй дүүргийн 17-р хорооны дэргэд/                                                                       Энэхүү “Номын гэр-3 ”-тай хамтран ажиллагч байгууллага нь Чингэлтэй дүүргийн нийгмийн халамжийн хэлтэс, Дэлхийн зөн ОУБ юм байна.  
“Номын гэр-4” нь Улиастайд байрладаг. Мөн “Номын гэр -5” бас бий. /Хаяг нь олдсонгүй уучилаарай. /




. Найздаа илгээх

Миний тухай

Миний хүү энэ жил 2-р ангид орно. Өнгөрсөн жил 1-р ангийн хүүхэдтэй ээжийн хувьд надад олон асуудал тулгарсан, үүнээс үүдэн би бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан хэрэгтэй мэдээлэл бүхий блог нээхээр шийдсэн юмаа. Мөн бусад эцэг эхчүүдтэй туршлага солилцох, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсох, үр дүнд нь хүүхдүүдээ хүн шиг хүн болгох гэсэн зорилготой болно. Монголчуудын ярьдгаар " Хүнээр хүн хийнэ " гэдэг амаргүй ажил бололтой. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, сэтгэл зүйчид та бүхнийг миний блогт зочилж хамтран бичилцэхийг урьж байна. "Хүүхэд" бидний ирээдүй, бидний үргэлжлэл. Сэтгэгдэл үлдээхийг хүсвэл шууд холбоос гэдэг дээр дарна уу ! баярлалаа.

Сүүлийн бичлэгүүд

. Хүүхдийн шүдний гажиг
. Бид балчир хүүхэд ахмад настан 2-ыг хамгийн их хайрлах ёстой юм даа.
. Ээж байна гэдэг...
. хүү минь зуржээ...
. Хүүгийн бүтээл
. Хүүхдүүдтэйгээ хамтарч бүтээл хийв
. "Номын гэр" гэж юу вэ?
. 1-р ангийн хүүхдэд ихэвчлэн цээжлэгддэг шүлгүүд
. Хүүхэд сургуульд орлоо...
. Хүүхдүүдтэйгээ тоглъё.
. БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. 9-р сарын 1 буюу " Сайн багшийн шинж "
. Ээж хүнд хэрэгтэй мэдээлэл шиг санагдаад "copy & paste" хийчихлээ.
. хүүхдийг уншуулж сургахад анхаарах зүйл
. Бага ангийн хүүхэдтэй ээжид олон асуудал тулгардаг
. № 1 . Бага ангийн хүүхэдтэй ээж.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. amitaba
. Жамбын Дашдондог
. Цагаан хараацай
. Tsoomii
. xvv
. Алмас
. Ирмүүн
. Сэтгэлийн Чагнуур
. bylzuuhai
. AmonRa
. Turbold
. Zuu
. Jargalsaikhan
. Batchimeg
Бичлэг: 7 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн