Бага ангийн хүүхэдтэй ээж.
2011-07-22
№ 2. 9 сарын 1 ний дурсамжийг ээж нь бичив.
9 сарын 1 ний өглөө шинэхэн хослолоо өмссөн том залуугаа бид 3 сургуульд нь хүргэж өглөө. хүү маань сургуульд орохдоо дуртай байлаа. Сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт болж захирал үг хэлж сурагчдад сурлагын их амжилт хүслээ. Хөөрхөн юмаа саяхан л ээжээсээ жижигхэн улаан амьтан төрж байсан одоо сургуульд орох гээд зогсож байдаг лут эрээ. Хүүхэд том болох сайхан юмаа гэж бодож зогслоо. Хувцас, цүнх ном дэвтэр бүх л юм нь шинэ өөрөө ч шинэ сурагч. Ээж аав дүүгээ эргэж харан харан баяртай гэсээр орлоо. Орой авах гээд хүлээж зогслоо, хүүхдүүд гарч ирээд л манай лут эр гарч ирж байнаа, пиджакныхаа захыг доош нь харуулаад өмсчихөж, цүнхнийхээ мөрөвчийг 2 тохой дээрээ өлгөчихсөн, бас унтсан бололтой нүдээ нухлаад л нойрмог шинжтэй. Цэцэрлэгт унтаад сурчихсан болохоор тэр л зуршлаараа, унтах цаг нь таарчээ. Сургууль гоё байна уу гэсэн гоё байна гэж байна. Багш надад бэлэг өгсөн л гэж байна, бүх хүүхдэд дэвтэр бал нэгдсэн журмаар тараасан гэнэ. Дараа нь нэг аавын хийсэн бичлэгээс харахад манай хүү хичээл дээр цүнхээ ер тайлахгүй зүүлттэй л суугаад байхын их инээдтэй. Хөөрхөн шүү миний хүү.
|
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх
|
Сэтгэгдлүүд
|
|
|
Миний тухай
Миний хүү энэ жил 2-р ангид орно. Өнгөрсөн жил 1-р ангийн хүүхэдтэй ээжийн хувьд надад олон асуудал тулгарсан, үүнээс үүдэн би бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан хэрэгтэй мэдээлэл бүхий блог нээхээр шийдсэн юмаа. Мөн бусад эцэг эхчүүдтэй туршлага солилцох, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсох, үр дүнд нь хүүхдүүдээ хүн шиг хүн болгох гэсэн зорилготой болно. Монголчуудын ярьдгаар " Хүнээр хүн хийнэ " гэдэг амаргүй ажил бололтой. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, сэтгэл зүйчид та бүхнийг миний блогт зочилж хамтран бичилцэхийг урьж байна. "Хүүхэд" бидний ирээдүй, бидний үргэлжлэл. Сэтгэгдэл үлдээхийг хүсвэл шууд холбоос гэдэг дээр дарна уу ! баярлалаа.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. amitaba . Жамбын Дашдондог . Цагаан хараацай . Tsoomii . xvv . Алмас . Ирмүүн . Сэтгэлийн Чагнуур . bylzuuhai . AmonRa . Turbold . Zuu . Jargalsaikhan . Batchimeg
|
|
2014-03-25 - Your thikinng matche