Бага ангийн хүүхэдтэй ээж.

2013-11-14

Хүүхдийн шүдний гажиг

Том хүүгийн шүд муруй сарий ургаад болдоггүй ээ, шүдний гажгийн талаар нэтээс мэдээлэл хайлаа, MRC гэж дэлхийн шинэ технологи гарсаныг мэдлээ, шүдний төвөөс гажиг залын эмчээс зөвлөгөө авлаа. Ингээд хүүхдийн шүдний гажиг ургалтын талаар эмчийн зөвлөгөөг- над шиг мэдээлэл хайж яваа эцэг эхчүүдэд зориулан өөрийн ойлгосноор сийрүүлэн хүргэх гэсэн юм.

            Юуны түрүүнд орчин үеийн хүүхдүүд хатуу зүйл идэхээ огт больсон гэнээ. Жишээ нь: хатуу ааруул, талхны зах, хатуу боорцог, хатуу мах гэх мэт.

Ингэж хатуу зүйл сайн зажилж идэх  ...

Шууд холбоос


2013-11-14

Бид балчир хүүхэд ахмад настан 2-ыг хамгийн их хайрлах ёстой юм даа.

Бид балчир хүүхэд ахмад настан 2-ыг хамгийн их хайрлах ёстой юм даа.

Өчигдөр хүүгийнхээ  сургуулийн даалгавар болох номын богц,  том номыг хийж  хэдэн эцэг эхийн хамт сургууль дээр удаан суулаа. Цаг нилээн орой бүрэнхий болсон хойно ватум цаасны хэрэг гарч сургууль хавиар хайхаар гарав. Сургуулийн хашааны гадаа нэгэн жаал хүү замын хажууд уйлчихсан сууж байв. Яагаад уйлсан юм, ээж аав нь ирээгүй байгаа юм уу? гэж асуулаа. Хүүг дагуулан сургууль дотор орж ирээд утсаараа ээж аав руу нь олон удаа  залгаж өглөө утсаа авдаггүй ээ, эмээгийнхээ утсыг мэднэ гэж байна, холбогдох...

Шууд холбоос


2013-9-8

Ээж байна гэдэг...

За би 2 хүүхэд өсгөж байгаа ээжийн хувьд өөрийн багахан туршлагаасаа хэлье, хүн эхний хүүхэд дээрээ их эмзэг жаахан ханиад хүрэхэд л энэ тэндэхийн сайн эмнэлэг рүү барьж гүйгээд л сүйд болдог нь ээж болгоны л жам байхаа, тэгээд эмчийн бичсэн эм бүрийг яг цагаар нь өгөх гэж улайраад л, эмийн хордлогонд оруулж бүх биеэр нь тууралт гаргаж ч явлаа, 2 дахь хүүхдээсээ жаахан ухаарч байна. /Эхний хүүхэд бол ерөнхийдөө туршилт байдаг. / хувийн эмнэлгүүдийн хувьд аль болох хөнгөн хүүхэд эмчлэх сонирхолтой, хоолой нь идээлсэн халуурсан байвал шууд л ципазолин гэдэг маш хатуу тариаг тариад гал...
Шууд холбоос


2013-8-29

хүү минь зуржээ...



Гэрт байсан сонгуулийн сурталчилгааны ийм сонинг хараад 3-р ангийн хүү маань ингэж зуржээ.

Шууд холбоос


2013-3-1

Хүүгийн бүтээл

Хүү минь "Хүүхдийн урлан бүтээх төв"-д яваад зурсан зураг нь. хүү минь гоё зуржээ,  хүүгээ дэмжнээ.
Шууд холбоос


2013-3-1

Хүүхдүүдтэйгээ хамтарч бүтээл хийв

"Алтан түлхүүр" гэдэг хөөрхөн сэтгүүл аваад,  түүн дээр байсан цасан ширхэгийг хүүхдүүдтэйгээ хамтарч хийлээ.









Шууд холбоос


2012-10-17

"Номын гэр" гэж юу вэ?

Хүндэт эцэг эхчүүдээ та бүхэн “Номын гэр” гэж сонсож байсан уу?  би өнгөрсөн хавар “Номын гэр-3” ийг мэдэж авч тэнд хүүхдүүдээ дагуулан очиж ном уншуулж, тоглоомоор тоглуулдаг болсон. Бид хүүхдүүдээ чөлөөт цагаа зөв өнгөрөөхөд нь туслах чиглүүлж хэлж өгөх үүрэгтэй билээ. Номын гэрүүд дүүрэг бүрт бий. Энд хүүхдэд чиглэсэн олон хөөрхөн арга хэмжээнүүд зохиогддог юмаа. Би энэхүү номын гэрийн багшид туслаж тайланг нь хамт хийлцсэн юмаа, тиймээс үйл ажиллагаатай нь холбоотой хэдэн зураг орууллаа.


   

Номын гэр-3” ийн өдөр тутмын үйл ...

Шууд холбоос


2012-9-12

1-р ангийн хүүхдэд ихэвчлэн цээжлэгддэг шүлгүүд

1-р ангийн хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ даалгаврыг бичиж тэмдэглэдэг шинэ дэвтэр нээх  шаардлагатай. 1-р ангид эхлээд нэг хэсэгтээ дуу шүлэг цээжилдэг, энэ цээжилсэн дуу шүлэг нь үсэглэлийн баярын дараа болдог шалгалтан дээр асуулт болж ирдэг учир дараа нь  давтуулахад хэрэг болдог юм.
Ингээд манай хүүхдэд ззагдаж байсан шүлэг дуу зэргийг хуучин дэвтрээсээ харж бичье, ерөнхийдөө  1-р ангийн программ сургуулиудад адил байх гэж бодож байна.

             Сурагч болно  /шүлэг/

Удахгүй би сурагч болно ...
Шууд холбоос


2012-9-3

Хүүхэд сургуульд орлоо...

Өнөөдөр хүүгээ хүргэж өглөө. Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдийг харсан чинь хичнээн хөөрхөн юм бэ. Хүү минь саяхан л ингээд нэгдүгээр ангид орж байсан, одоо бол 3-р ангийн том ах болсон. Хүүхэд нь нэгдүгээр ангид орно гэдэг бол нэг талаас хүүхэд том болж гараас гарч байгаа ч нөгөө талаас хүүхдэд бүр их анхаарал халамж тавих цаг иржээ гэж ойлгож болно. Хамгийн наад зах нь гэхэд хүүхдийг хүргэж өгч бас авна гэдэг бараг нэг хүний ажил болно гэсэн үг. Зарим “азтай” аав ээжид эмээ  өвөө гэж сайхан туслахууд байдагаа. Гэтэл тийм хүнгүй, өөрсдөө ажилтай хүмүүсийн хувьд бол ёстой ...

Шууд холбоос


2012-9-1

Хүүхдүүдтэйгээ тоглъё.

        
Би бага ангийн нэг ,  цэцэрлэгийн насны нэг хүүхэдтэй хүн. Тэдэнтэйгээ хааяа сэтгэхүйг нь хөгжүүлэх гоё тоглоомоор тоглодог. Түүнээсээ сонирхуулахаар  шийдлээ. Та бүхэн мэдэх байхаа энэ бол долоодой гэдэг тоглоом. Дотроо 7 ширхэг өнгө өнгийн дүрс байдаг. Цэцэрлэгийн хүүхдэд бол өнгө таниулчихна бас тоолуулна.  Би нэг жаахан бүтээлч ажил хийсэн юм. 7-оодой тоглоомоороо хүүхдүүдтэйгээ хамтарч элдвийн дүрс /баавгай, муур, загас, завь / бүтээгээд зургийг нь авч хэвлээд гарын авлага хийсэн юм, мэдээж өнгөт хэвлэлээр,  а4 ийн тал дээр х...
Шууд холбоос


2012-9-1

БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Ангилал: Копи & Пэст

БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

2009 оны 11-р сарын 10, Нийтэлсэн үйлдвэрчний хороо

                                                           Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

                      &nb...

Шууд холбоос


2012-9-1

9-р сарын 1 буюу " Сайн багшийн шинж "

Ангилал: Копи & Пэст

     Индиго хүүхдийн хөгжлийн төв

                                      

               Багш нарын баримтлах журам

 

1.Хүүхдийг  яг байгаагаар нь хайрладаг байх.

 

- Хүүхэдтэй хашгирч харьцахгүй байх

-Хүүхдийн нэр хүндийг гутаахгүй байх

-Амжилтанд нь баярлаж буйгаа илэрхийлж, урмын үг хэлж байх

-Хэрэгтэй цагт нь тус...

Шууд холбоос


2012-8-30

Ээж хүнд хэрэгтэй мэдээлэл шиг санагдаад "copy & paste" хийчихлээ.

Ангилал: Копи & Пэст

 Э.Энхпүрэв: Арван настайдаа аравдугаар ангийнханд хичээл заадаг байлаа

 “Дэлхийн боловсролыг Монголд бус, Монголын боловсролыг дэлхийд” хэмээн уриалдаг “Ес-Эрдэм” дунд сургуулийн захирал, докторант Э.Энхпүрэв МУБИС-д “Ерөнхий боловсролын эрчимжүүлсэн сургалтын технологийн шинэчилсэн хувилбар” сэдвээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа гэнэ. Тэрбээр бусад хүүхдийн адилаар долоон настайдаа ерөнхий боловсролын сургуульд элсэн орж, анги алгасаж амжилттай суралцсаар 12 настайдаа дунд сургуулиа төгссөн билээ. Мөн 2002-2005 онд ШУТИС-ийн программ...

Шууд холбоос


2012-8-12

хүүхдийг уншуулж сургахад анхаарах зүйл

1-р ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдийн  анхаарах зүйл бол анхнаас нь хүүхдээ зөв уншуулж сургах явдал юм билээ. Хүүхэд эхлээд үсгээ нүдэлдэг, дараа нь үсгээ үелэж сурдаг-ма,мэ, ми, мо, мө, мү, му гээд л.
Тэгээд унших зүйлээ зөв үеэр таслах нь хамгаас чухал. Хүүхэд үсэглэж биш үелэж уншиж байж зөв уншиж сурдаг!  Үүнийг эцэг эхчүүд мэддэгүйгээс гэрт нь хүүхдийг үсэглүүлж уншуулаад байдаг. Энэ бол буруу уншилт. Удаан ч сурдаг. Үгийг зөв үеэр тасалж унших нь хамгийн чухал нь.
 -Үгийн дунд нэг гийгүүлэгч орсон бол тэр гийгүүлэгчийн өмнүүр  Ж/нь: о-лон, таа-вар гэх мэт
&nbs...
Шууд холбоос


2012-8-12

Бага ангийн хүүхэдтэй ээжид олон асуудал тулгардаг

Би хүүгээ анх сургуульд оруулахад нь их судалж байж багш нар нь хүртэл хүүхдээ өгдөг сайн багшийн анги гээд нэг багшийн ангид орууллаа. Өөр харъяаных гээд бас хэдэн төгрөг өгч байж оруулсаныг. Гэтэл багш хүн хичнээн сайн мундаг байлаа гээд өөрөө хүн чанар ёс зүйгүй увайгүй бол хэрэг алгаа. би өөртэй нь танд ийм дутагдал байна энэ тэр гэхээр огт хүлээж авахгүй юмаа, өдий насны хүнийг засна ч гэж юу байхав тэгснээс хүүхдээ шилжүүлсэн нь дээр юм байна дөө, угаасаа анх нэгдүгээр анги төгсөхөд тэдний ангиас 11 хүүхэд шилжсэн би сургуульд дотор нь ангийг нь солимоор байна гэхэд захирал нь болдоггүй ...

Шууд холбоос


2011-7-22

№ 1 . Бага ангийн хүүхэдтэй ээж.

Миний хүү энэ жил 2-р ангид орно. Өнгөрсөн жил 1-р ангийн хүүхэдтэй ээжийн хувьд надад олон асуудал тулгарсан, гэвч түүнийг даван гарч чадсан. Харин одоо 2, 3, 4-р анги гээд бага ангийн хүүхдэд гардаг өөрчлөлт, сурлага хүмүүжил, төлөвшил гээд мөн олон шийдэх асуудал гарч ирэх болно. Миний адил бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүүхдийн хүмүүжил,төлөвшил зэрэгт бие биенээсээ туршлага солилцох, мэргэжлийн хүний зөвлөгөөг сонсох зэрэг мэдээлэл зайлшгүй хэрэгтэй байдгийг харгалзан энэхүү блогоо нээлээ. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, сэтгэл зүйчид та бүхнийг м...
Шууд холбоос


2011-7-22

№ 2. 9 сарын 1 ний дурсамжийг ээж нь бичив.

Арвин эрдмийн анхны гараа        9 сарын 1 ний өглөө шинэхэн хослолоо өмссөн том залуугаа  бид 3 сургуульд нь хүргэж өглөө. хүү маань сургуульд орохдоо дуртай байлаа. Сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт болж захирал үг хэлж  сурагчдад сурлагын их амжилт хүслээ. Хөөрхөн юмаа саяхан л ээжээсээ  жижигхэн улаан амьтан төрж байсан одоо сургуульд орох гээд зогсож байдаг лут эрээ. Хүүхэд том болох сайхан юмаа гэж бодож зогслоо.  Хувцас, цүнх ном дэвтэр бүх л юм нь шинэ өөрөө ч шинэ сурагч.  Ээж аав дүүгээ эргэж харан харан баяртай гэсээр орлоо.  Орой авах гэ...
Шууд холбоос


Миний тухай

Миний хүү энэ жил 2-р ангид орно. Өнгөрсөн жил 1-р ангийн хүүхэдтэй ээжийн хувьд надад олон асуудал тулгарсан, үүнээс үүдэн би бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан хэрэгтэй мэдээлэл бүхий блог нээхээр шийдсэн юмаа. Мөн бусад эцэг эхчүүдтэй туршлага солилцох, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсох, үр дүнд нь хүүхдүүдээ хүн шиг хүн болгох гэсэн зорилготой болно. Монголчуудын ярьдгаар " Хүнээр хүн хийнэ " гэдэг амаргүй ажил бололтой. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, сэтгэл зүйчид та бүхнийг миний блогт зочилж хамтран бичилцэхийг урьж байна. "Хүүхэд" бидний ирээдүй, бидний үргэлжлэл. Сэтгэгдэл үлдээхийг хүсвэл шууд холбоос гэдэг дээр дарна уу ! баярлалаа.

Сүүлийн бичлэгүүд

. Хүүхдийн шүдний гажиг
. Бид балчир хүүхэд ахмад настан 2-ыг хамгийн их хайрлах ёстой юм даа.
. Ээж байна гэдэг...
. хүү минь зуржээ...
. Хүүгийн бүтээл
. Хүүхдүүдтэйгээ хамтарч бүтээл хийв
. "Номын гэр" гэж юу вэ?
. 1-р ангийн хүүхдэд ихэвчлэн цээжлэгддэг шүлгүүд
. Хүүхэд сургуульд орлоо...
. Хүүхдүүдтэйгээ тоглъё.
. БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. 9-р сарын 1 буюу " Сайн багшийн шинж "
. Ээж хүнд хэрэгтэй мэдээлэл шиг санагдаад "copy & paste" хийчихлээ.
. хүүхдийг уншуулж сургахад анхаарах зүйл
. Бага ангийн хүүхэдтэй ээжид олон асуудал тулгардаг
. № 1 . Бага ангийн хүүхэдтэй ээж.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. amitaba
. Жамбын Дашдондог
. Цагаан хараацай
. Tsoomii
. xvv
. Алмас
. Ирмүүн
. Setgel Zuich
. bylzuuhai
. AmonRa
. Turbold
. Charis
. Zuu
. Jargalsaikhan
. Batchimeg
Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн